

Шорлог
Маринадтай махыг сонгино, чинжүүтэй ээлжлэн шорлоод нүүрсэн дээр шарна.
Хугацаа: 40 мин Хүний орц: 4
Хийх арга
- 01
Махыг 4 см шоо хэлбэрээр хэрчинэ.
- 02
Сонгиныг цагираглан хэрчиж, амтлагч, цуутай хамт махтай холиод 3–6 цаг маринадлана.
- 03
Мах, сонгино, чинжүүг ээлжлэн шорлогонд хатгана.
- 04
Нүүрс цайрсны дараа 12–15 минут, 2–3 минут тутам эргүүлж шарна.
