

Ястай махан шөл
Шилбэ, шөлний ясаар өтгөн, тунгалаг шөл. Хүйтэн өдрийн гэр бүлийн хоол.
Хугацаа: 180 мин Хүний орц: 6
Хийх арга
- 01
Яс, махыг хүйтэн усанд хийж буцалгана.
- 02
Анхны хөөсийг сайтар авч, галыг багасгана.
- 03
Сонгино, лаврын навч нэмж 2.5 цаг бага галд чанана.
- 04
Махыг гаргаж ясаас салгаад жижиглэнэ.
- 05
Хэрчсэн ногоог нэмж 20 минут болгоод, махаа буцааж хийнэ.
- 06
Давсыг тааруулж, ногоон сонгино цацаж үйлчилнэ.

